Ким Чен Ун БНАСАУ-ыг удирдсанаас хойш тансаг эдлэлийн импорт хоёр дахин нэмэгджээ

logo Ким Чен Ун засгийн эрх барьж эхэлснээс хойш Хойд Солонгосын тансаг хэрэг­лээний импорт хоёр дахин нэмэгджээ.

Гэсэн хэдий ч тус улс хүнсний хомсдолд өрт­сөн хэвээр байгаа юм. Энэ та­лаар “Ренхап” агентлаг мэ­дээл­сэн байна.

Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Юн Сан Хений хэлснээр БНАСАУ өнгөрсөн жил тансаг зэрэг­лэлийн бараанд 648.8 сая ам.доллар зарцуулсан аж. Энэ бол урьд өмнө байгаагүй их хэмжээний дүн юм. Ха­рин эцэг Ким Чен Ирийн засаг­лалын үед тансаг зэ­рэг­лэлийн бараанд жилд дунджаар 300 сая ам.доллар зарцуулдаг байсан аж.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Өмнөд Со­лон­госын Засгийн газар БНАСАУ-ын иргэдийн ядуу бай­­­далд нэг бус удаа ан­­хаа­рал хандуулсаар ир­сэн. Өмнөд Солонгосын Нэг­дэх асууд­лын яамнаас өн­гөр­сөн есдүгээр сард л гэхэд Пхеньянд 6.3 сая ам.­дол­ла­рын хүмүүнлэгийн тус­ламж үзүүлэхээр болсноо зар­ласан.

Түүнчлэн өнгөрсөн до­лоо­дугаар сард НҮБ-ын хү­мүүн­­лэгийн асуудлыг зо­­хи­­цуулах газраас Хойд Солонгост тусламж болгож, Онц­гой байдлын үед хэрэг­лэх төв сангаас зургаан сая ам.доллар гаргахаар болс­­­­ноо мэдэгдсэн билээ.

Учир нь Хойд Солонгосын га­­зар нутагт үйл ажиллагаа явуул­даг НҮБ-ын хүнсний 14 үйлдвэрийн тав нь үр та­рианы хомсдолоос болж үүдээ барьсан юм. Үүний ул­маас Хойд Солонгосын 500 мянган хүүхэд тусламж авч чадахгүйд хүрсэн аж.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …