Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн парад Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар 10.00 цагаас эхэллээ. Улаан талбайд болдог уламжлалт баярын жагсаалд энэ жил 13 мянган цэргийн албан хаагч, 130 техник оролцож байна.
Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ “Бидний бахархал, уйтгар гунигт өдөр, нацизмыг ялсан эх орныхоо хамгаалагч нарт талархаж байна. Өнөөдөр тэд бүгдээрээ ялалтад хүрлээ. Манай орны түүхэн дэх баатарлаг амжилтууд олон бий, гэхдээ нацистуудыг ялсан нь бидний түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг. Өнөөдөр хэд хэдэн улс дайны үйл явцыг буруугаар тайлбарлаж буйг бид харж байна. Жинхэнэ баатруудыг хамгаалах нь бидний ариун үүрэг. Тэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа ч гэсэн тэдний ялалтыг хэн ч булааж чадахгүй.
ОХУ терроризмыг эсрэг хүчтэй зогсож, бүгдтэй нь хамтран ажиллахад нээлттэй байх болно. Ялалтын баярын өдөр бол та бүхний баяр. Энэ баяр залуу үеийг ахмадтай дайчидтай хамгийн их ойртуулдаг баяр. Би та бүхнээр бахархаж байна” гэв.