Дэлхийн гранпригийн тэмцээнээс эмэгтэй баг анхны хожлоо авлаа 

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн Турин хотод боллоо. Уг тэмцээнд нийт найман баг оролцсоноос Монгол Улсын баг зургадугаар байрт орлоо.

Монголын баг хэсэгтээ Ирландыг 14:13-аар буулгаж, Дэлхийн гранпри тэмцээний эхний хожлоо авчээ. Тэмцээнд Франц, Итали, АНУ-ын багууд эхний гурван байрт орсон байна.

FIBA 3×3 эмэгтэйчүүдийн мэргэжлийн Дэлхийн гранпри тэмцээнийг энэ жилээс хийж эхэлсэн. Эмэгтэйчүүдийн мэргэжлийн энэхүү гранпри нь улсынхаа шигшээ багийн нэрийн өмнөөс шигшээ багийн өмсгөлтэйгөөр тоглодгоороо эрэгтэйчүүдийн мэргэжлийн тэмцээнээс ялгардаг. Монгол Улсын баг энэ удаагийн Дэлхийн гранприд Ази тивээс ганцаараа оролцож, анхны хожлоо байгуулав.

 

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …