Ливийн тэргүүн Муаммар Каддафи агсан нас бараад хэдий нь хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Үүнэтэй холбоотойгоор түүний бэлэвсэн гэргий Сафия Фаркаш НҮБ-д хандан нөхрийнхөө болон бусад амь үрэгдсэн хамсаатнуудых нь цогцсыг гэр бүлд нь өгөхөд туслахыг хүсч захидал илгээсэн байна.
Сафия Фаркаш хэдий цөллөгт байгаа ч нөхөр болон том хүүгийнхээ цаг бусаар хороогдсонд НҮБ, НАТО зэрэг олон улсын байгууллагуудыг байнга буруутган, шүүмжилж ирсэн билээ. Тиймээс ч тэрээр энэ удаад захидалдаа: Ханийнхаа болон хүү, тэдний хамтран зүтгэгчдийн нас барсны хоёр дахь жилийн дурсгалд, миний дуу хоолой, цөллөгөнд байгаа гэргий, эх хүний хувьд дэлхий нийтэд сонсогдох байх гэж найдаж байна. Мөн Африкийн холбоог Каддафи болон түүний хамтран зүтгэгчдийн үхлийн шалтгааныг мөрдөн судлахыг шаардаж, НҮБ-ын АЗ, НАТО, ЕХ болон түүний гэр бүлийн гишүүдийн үхэлд «шууд болон тэр ч бүү хэл дам хариуцлага» хүлээх хэн бүхнийг буруушаан зэмлэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, 2011 оны 10 сарын 20-нд Ливийн өмнөдөд орших Сирт хотын төлөө тулалдаанд Каддафийн цуваа НАТО-гийн хүчний агаарын буудлагад өртөж улмаар Сафия Фаркаш түүний нөхөр Муаммар Каддафи, түүний хүү Асад аль-Жусур шархтаж, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи босогчдод зүй бусаар зодуулж, тасдан хаяагдсан билээ.