Бээжингийн захаас илэрсэн вирусний геномын талаарх мэдээллийг ДЭМБ-д өгчээ

БНХАУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв тус улсын нийслэл Бээжин хотын бөөний худалдааны захаас илэрсэн коронавирусний геномын талаарх мэдээллийг нийтэлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад /ДЭМБ/ шилжүүлэн өгчээ.

“Шиньфади” зах дээрх өвчний тархалтын байдал болон вирусний геномын талаарх мэдээллийг “Шинэ төрлийн коронавирусний асуудлаарх шинжлэх ухаан-техникийн төрийн систем”-ээр дамжуулан албан ёсоор нийтэллээ гэж тус төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Тодруулбал тус төв нь Бээжингийн өвчтөнд илэрсэн вирусний геном (NMDC60013902-01, NMDC60013903-02) болон эргэн тойрон дахь дээжүүдээс олдсон вирусний геномыг (NMDC60013903-03) нийтэлжээ.

“Үүний зэрэгцээ, ДЭМБ, Томуугийн мэдээлэл солилцох дэлхийн санаачилга (GISAID) -д тархвар судлалын нөхцөл байдал, вирусний геномын талаарх мэдээллийг шилжүүлэн өглөө” гэж мэдэгдэлд дурдсан байна.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …