Улаанбаатар-Инчон хотуудын хооронд Монголын МИАТ, Солонгосын “Korean Air” компаниуд өөрсдийн онгоцоо нисгэдэг болсоор 14 жил өнгөрчээ. Ялангуяа иргэний агаарын тээврийн олон компанитай Солонгос улсын хувьд, нэг чиглэлд 14 жилийн турш дангаараа ажиллаж ирсэн компанитай байх нь үнэхээр боломжгүй ч энэ нь Монгол улсын Засгийн газрын зүгээс дээрх чиглэлд зөвхөн Солонгосын “Korean Air” компанитай л гэрээ хийдэгтэй холбоотой. Тиймээс үйлчлүүлэгчдийн дийлэнх нь болсон Монгол зорчигчид , адил зайд нисэх бусад компанийн онгоцны тасалбараас дунджаар 42.% илүү үнэтэй онгоцны тасалбараар үйлчлүүлж байна.
Тухайлбал Инчон хотоос 2061 км зайд байх Хятадын Шимчон хот хүрэхэд 250 мянган вон, 2080 км зайд байх Гуангжоу хот хүрэхэд 270 мянган вон байдаг бол 2002 км зайд байх Улаанбаатар хот хүрэх онгоцны тасалбар 333 мянга 300 вон байдаг ажээ.Тиймээс Улаанбаатар хот хүрэх чиглэлээсээ жилд дунджаар 14 тэрбум 100 сая воны ашиг олдог “Korean Air” компани , энэхүү давуу эрхээ хадгалж байхын тулд Монгол улсын удирдах албан тушаалтнууд болон тэдний гэр бүлд үнэгүй онгоцны тасалбар бэлэглэх, Солонгос улсад үнэгүй аялуулж байсан тухай мэдээлэл өнгөрсөн 2009 онд гарч байсан удаатай.
“Korean Air” компани өөр бусад хотууд руу нисэх нэг удаагийн нислэгээс дунджаар 9~3%-ийн ашиг олдог бол Улаанбаатар хот хүртэл нисэх нислэгээсээ 19~29%-ийн ашиг олдог бөгөөд энэ нь шударга өрсөлдөөн биш тул үүнийг шалгаж , бусад өөр компаниудыг уг чиглэлд ажиллах бололцоо олгож , үйлчлүүлэгчдэд хямд үнэтэй онгоцны тасалбараар үйлчлэх хэрэгтэй гэж өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Пён Че Ил мэдээлэлжээ.
эх сурвалж: mglradio.com