Латин Америкт коронавирусын улмаас нас барсан хүний тоо 150,000-аас давж байгаа бөгөөд ирэх сард тус бүс нутагт дэгдэлт дээд цэгтээ хүрнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Дэлхий даяар хамгийн их хохирол амссан улс бол Бразил, 2 сая хүн халдвар авч, 750,00 гаруй хүн нас барсан нь АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдсэн байна.
Үүний зэрэгцээ, Перу улсад халдвар өсөн нэмэгдэж ойролцоогоор 340,000 тохиолдол батлагдсан бөгөөд хямралыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн шинэ сайдыг томилжээ.
Эх сурвалж: BBC news