Цэнхэр нил мөрөн дэх шинэ УЦС-ыг усаар хангаж эхэллээ

Африк тивийн Этиоп улсад баригдаж буй “Grand Renaissance/Их Сэргэн мандалт/” усан цахилгаан станцыг усаар хангаж эхэллээ гэж тус улсын Усны сайд мэдээллээ. Цэнхэр Нил мөрний Этиоп улс дахь хэсэгт байрлах энэхүү том далан 2011 оноос хойш баригдаж байгаа юм.Цэнхэр Нил мөрөн нь Этиоп улс дахь Тана нуураас эх авч Судан улсын нутагт Цагаан нил мөрөнтэй нийлж Нил мөрөнг үүсгэдэг бөгөөд Нил мөрнийг тэжээдэг хоёр том голын нэг юм.

Египет улсын газар нутгаар дамжин Газар дундын тэнгист цутгадаг Нил мөрний гол эх үүсвэр дээр Усан цахилгаан станц барих нь Египет болоод Судан улсын усны нөөцөд хамаатай томоохон асуудал юм.

2011 онд баригдаж эхэлснээс нь хойш яригдсан “Их Сэргэн мандалт”-ын талаарх гурван улсын хэлэлцээр төдийлөн амжилтад хүрэхгүй байгаа ба өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын дараа ийнхүү УЦС руу ус оруулж эхэлсэн байна.

4,6 тэрбум ам.долларын өртөгтэй “Их Сэргэн мандалт” УЦС ашиглалтад орсноор Этиоп улсын 110 сая иргэн усны хомстлоос гарна гэсэн тооцоо бий.

Хэрэв бүрэн ашиглалтад орвол Африк тивийн хамгийн том УЦС болох юм.

Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн УЦС-ын “Далан барих, ус оруулах ажил уялдаатай явж буй. Ус оруулах ажлыг далан баригдаж дуусах хүртэл хүлээх шаардлагагүй” гэж Этиоп улсын Усны сайд Селеши Бекеле ярьсан байна.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …