АНУ-ын арми “ТӨМӨР ХҮН” супер хуягт өмсгөл бүтээж байна

TALOS_Future_Army_Soldier_WideАНУ-ын цэргийн мэргэжилтнүүд сум үл нэвтрэх супер хүч бүхий “төмөр хүн (iron man)” загварын өмсгөл бүтээж буй бөгөөд 2016 он гэхэд бэлэн болох аж.

Эрдэмтэд энэхүү өмсгөлийг ойр орчмыг хянах болон бусад мэдээллийг дамжуулах дэлгэцтэй зохион бүтээж байна. Мөн шархадсан үед цус алдалтыг зогсоодог байх ажээ.

АНУ-ын армийн судалгаа шинжилгээ, техникийн газрын мэргэжилтэн дэд хурандаа ноён Карл Бортес энэхүү өмсгөлийг “байлдааны хуягт өмсгөл” гэж тодорхойлж байгаа юм. Тэрээр “Бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол цоо шинэ, хуяг бүхий их биетэй, мэдээллийн дэлгэцтэй, цогц бүтэцтэй байлдааны хуягт өмсгөл” хэмээжээ.

АНУ-ын армийн хошууч Крис Фарис “Одоогоор цэргийн ямар ч үйлдвэр ийм өмсгөл бүтээж чадахгүй. Тиймээс бид хувийн байгуулалгуудтай хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Массачусетсийн Технологийн Институт (МТИ)-ийн баг шингэн хамгаалалтын хуяг өмсгөл бүтээж байгаа бөгөөд тэр нь цахилгаан, эсвэл соронзон нөлөөнд орохдоо шингэн байдлаас хатуу төлөврүү шилждэг юм. Тус институтын професор Гарет Маккенли энэ өмсгөлийг алдарт “Төмөр хүн” киноны өмсгөлтэй зүйрлэжээ. Мөн “Харийхан” киноны Сигорны Вийвэрийн хөдөлгөөн хурдасгаж хүч нэмдэг өмсгөлтэй төстэй гэжээ.

Туршилтын загварыг ирэх онд гаргахаар зэхэж байгаа бөгөөд илүү боловсронгуй загварыг 2016 онд гаргахаар зорьж буй ажээ.

Орчуулсан:  Э.Амина

МУИС, ОУХС-ийн оюутан

index

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …