Самсунг Электроникс компанийг үүсгэн байгуулагч Ли Кун Хи таалал төгслөө

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанийг дэлхийн хэмжээний бизнесийн байгууллага болгосон Ли Кун Хи өчигдөр буюу ням гарагт 78 насандаа таалал төгсжээ. Тэрбээр зүрхний шигдээс өвчний улмаас сүүлийн зургаан жил гаруй хугацаанд хэвтэрт байсан юм.

Өмнөд Солонгосын хамгийн баян хүн Ли Кун Хи группийнхээ хоёрдугаар үеийн удирдагч бөгөөд үүсгэн байгуулагч эцэг Ли Бюн Чулын үед гоймонгийн худалдаа эрхэлдэг байсан Самсунгийг дэлхийн электроникийн томоохон үйлдвэрлэгч болгосон гавьяатай. Гэвч тэрээр авлига, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдож байсан түүхтэй.

Ли Кун Хигийн оршуулгыг гэр бүлийн хүрээнд даруухан зохион байгуулахаа үр хүүхдүүд нь мэдэгджээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин оршуулгын ёслолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан эмгэнэлийн цэцэг илгээхээр төлөвлөж байгааг Хөх ордноос мэдээлсэн байна.

“Түүний үзүүлсэн удирдах ур чадвар, манлайлал нь коронавирусийн цар тахлын улмаас хүнд сорилттой тулгараад байгаа манай компаниудад том жишээ, урам зориг өгөх болно” хэмээн Мүүн Жэ Иний мэдэгдэлд өгүүлжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …