Манай урд хөрш Хятад улсад өнгөрсөн 10-р сард бусад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, зарим оронтой буцаад хилээ хаасан байна. Тодруулбал өнгөрсөн 10-р сард зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 9 сарынхаас 45 хувиар нэмэгдсэн байна.
БНХАУ-ын гадаад хэргийн сайдын мэдээлснээр цар тахлыг хяналтдаа аваад байгаа энэ улсад гаднаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байгаа нь дахин эрсдэл үүсгэх аюултай гэж үзжээ. Ингэснээр Итали, ОХУ, Энэтхэг, Их Британи, Франц, Филиппин, Бельги, Украйн, Бангладеш улсуудтай дахин хилээ хаах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн 10-р сард 515 зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдсэн нь 9 сартай харьцуулахад 45 хувиар өссөн тохиолдол юм. Үүнээс гадна Хятадад иргэдийн бөөгнөрөл хэвийн зйл мэт болсон гэдгийг Гадаад хэргийн сайд Ван Вэн Бин мэдээлжээ. Хятад улсын нутаг дэвсгэрт нийт 86 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн. Эргээд хэзээ зарим улсуудтай хилээ нээх тухай нөхцөл байдлаас шалтгаалан мэдэгдэх тухай сайд Ван Вэн Бин онцолжээ.