2016 Rio Olympics - Judo - Victory Ceremony - Women -57 kg Victory Ceremony - Carioca Arena 2 - Rio de Janeiro, Brazil - 08/08/2016. Rafaela Silva (BRA) of Brazil poses with her medal. REUTERS/Kai Pfaffenbach FOR EDITORIAL USE ONLY. NOT FOR SALE FOR MARKETING OR ADVERTISING CAMPAIGNS.

Рафаэла Силва Токиогийн олимпод барилдахгүй

Өнгөрсөн жилийн Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн асуудалд холбогдсон олимпийн аварга Рафаэла Силва /CAS/ буюу Спортын арбитрын шүүхэд давж заалдсан юм.

Олимпийн аварга Рафаэла Силвагаас өнгөрсөн жил авсан допингийн шинжилгээгээр астматай хүн хэрэглэдэг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас /WADA/ гаргасан хориглосон эмийн жагсаалтад байдаг фенотерол хэмээх бодис илэрсэн билээ.

Улмаар Перуд түрүүлсэн тивийн аваргын алтан медалийг нь хурааж, барилдах эрхийг нь дүрмийн дагуу дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан юм. Спортын арбитрын шүүхэд Р.Силва давж заалдахаар болж гомдол гаргасан бөгөөд “Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хамт нэг өрөөнд байсан тамирчнаас эсвэл ямар нэгэн хөгжөөн дэмжигчдээс уг бодисыг санамсаргүйгээр авсан байх магадлалтай” хэмээн бичсэн байжээ.

Давж заалдах шатны шүүгчид түүний хэргийг хэлэлцэн үзэж хордуулсан гэх ямар нэгэн нотолгоо олдоогүй тул өмнөх шийдвэрийг хэвээр үлдээн, Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) санал болгосон барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хоёр жил болгон өөрчилсөн байна. Үүнээс гадна 2019 оны жүдогийн дэлхийн аваргын ганцаарчилсан болон холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтыг нь хүчингүйд тооцох боллоо. Мөн түүний Бразилын Их Дуулга тэмцээнээс авсан хүрэл медалийг нь хураан авахаас гадна болохоос гадна ирэх жил Япон улсад зохион байгуулагдах олимпийн наадамд шийтгэлийн улмаас зодоглохооргүй боллоо.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …