LG группийн онгоц 38 давхар орон сууц мөргөжээ

Өнөөдөр өглөө Сөүл хотын Самсунг дүүрэг дэх 38 давхар  нэгэн  орон сууцны  байрны 24~26 давхрыг LG группийн   харъяа онгоц мөргөн доош унаж ,  дотор нь явсан 2 нисгэгч амь насаа алдсан осол гарсан билээ.

Хэт их манангаас болж тэр хэсэг газар байсан барилгуудаас даруй 10 давхраар өндөр 4 ширхэг  байшинг  нисгэгч нар харалгүй шууд мөргөн унасан гэж хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг мэдэгдээд байгаа бол амиа  алдсан нисгэгчдийн ар гэрийнхэн болон оршин суугчдаас уучлалт гуйн бүх нөхөн төлбөрийг өгөх болно гэж  LG группийн   зүгээс мэдэгдлээ.

101805_53434_5257.jpg

201311161139190930869A_1.jpg

 Осолд орсон онгоц нь  2007 онд  АНУ-ын нисэх онгоцны  “SILKORSKY” үйлдвэрт  бүтээгдсэн S-76C маркийн 8 хүртэлх хүн тээвэрлэх боломжтой , 287 км/цаг  хурдтай , нэг удаадаа 800 км зам  туулдаг , дунджаар 8 тэрбум 400 сая воны үнэтэй онгоц байсан бөгөөд дуу чимээ багатай уг онгоцыг аливаа нэгэн бизнес ажлаа замын түгжрэлд  сааталгүйгээр богино хугацаанд  , цаг алдалгүй амжуулах зорилгоор Солонгосын томоохон  компаниуд нийтдээ 10 ширхгийг худалдан авч хэрэглэж байгаа ажээ.

20131116104207935

Ерөнхийлөгч  Пак Гын Хе ч шаардлагатай үед яг ийм онгоц хэрэглэдэг тул агаарын  “Лимузин” гэж нэрлэгдэх болсон уг нисэх онгоцыг LG группийн удирдах ажилтнууд  нь Сөүл хотын Ёиду дүүрэг дэх төв байр , Кёнгнам Чангвон   , Кёнгбүк Гүми дэх үйлдвэрүүдийн хооронд ашигладаг байсан ба зарим тохиолдолд гадаадын зочдод уг онгоцоор үйлчилдэг байжээ.

SSI_20131116180808_V.jpg

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …