БНХАУ-ын Бүх Ардын их хурлын төлөөлөгчдийн хурал болж ирэх 10 жилд баримтлах улс орныхоо нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлоод байгаа билээ.
Тэгвэл шинэ бодлогын хүрээд “Нэг гэр бүл – нэг хүүхэд” гэсэн уламжлалт бодлого үндсэндээ халагдаж БНХАУ-ын иргэд хууль ёсны дагуу хоёр хүүхэдтэй болох эрх нээгдэж байгаа аж. Тодруулбал, Хан үндэстэн гэр бүлийн эхнэр, нөхрийн нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй болох эрх олгохоор болсон байна.
Өмнө нь Хан үндэстэн гэр бүл хоёр дахь хүүхэдтэй болбол их хэмжээний торгууль төлөх, насан туршдаа хоёр дахь хүүхдийн татвар төлөх
зэрэг хариуцлагыг хүлээдэг байжээ. Өдгөө нэг турбум 300 сая гаруй хүн амтай байгаа жрд хөрш маань тус хууль батлагдсанаар маш богино хугацаанд хүн амын эрчимтэй өсөлтөд хүрч хоёр тэрбумд хүрэх гэнэ.