Иран болон олон улсын “зууч зургаа /НҮБ-ын байнгын 5 гишүүн орон болон Герман ГХЯ-ны тэргүүн нар /” Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өчигдөр буюу 11-р сарын 24-ний өдөр гэрээ байгуулжээ. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд “зургаагийн” болоод ЕХ-ны гадаад хэргийн сайд Кэтрин Эштон нар оролцсон байна.
Гэрээнд зааснаар, Иран улс нь нэг жилийн хугацаанд “цөмийн хөтөлбөр болон Арак хотын цөмийн тогоогоо зогсоох ёстой” бол “зууч зургаа” Тегераны энхийн зорилгоор уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрөх болжээ. Гэхдээ Иран цөмийн хөтөлбөрөө МАГАТЭ-гийн хатуу хяналтан дор явуулах бөгөөд энэ нь үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэх эрсдэлийг харьцангүй бууруулж байгаа юм байна.
Тус гэрээ нь талуудад аль алинд нь харилцан ашигтай болсон гэж үзэж байгаа ба гэрээ байгуулагдсанаар талуудын итгэлцлийг улам нэмэгдүүлэх, бэхжүүлэх боломж олгож байгаа аж. Мөн дээрхи гэрээний тусламжтайгаар “Женев-2” /Сирийн асуудлаар зохиогдох/ олон улсын бага хурлын ажилд Тегераныг татан оролцуулах боломж бүрдэж байгаа гэнэ.