“Бээжин-2022” өвлийн паралимп амжилттай болж өндөрлөлөө

“Бээжин-2022” өвлийн паралимпын хаалтын ажиллагаа энэ сарын 13-ны орой Хятадын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хаалтын ёслолд Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшу, Ван Ян, Ван Хунин, Жао Лэжи, Ван Чишань, ОУПХ-ны дарга Парсонс нар оролцов.

Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулсаны дараа Бээжингийн өвлийн паралимп нь тэмцээн уралдааныг маш сайн зохион байгуулж, саад бэрхшээлгүй иж бүрэн байгууламж, хүмүүнлэг үйлчилгээгээрээ тамирчид, дасгалжуулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн юм.

 Өнгөрсөн 9 хоногт дэлхийн 46 орны 600 гаруй тамирчин хүсэл тэмүүлэл, шаргуу хөдөлмөр, өөдрөг үзэл, санаачлагатай байдлаа дэлхий нийтэд харуулсан байна.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …