Төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийг томилохгүй байх тухай тууштай ярьж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн 30 гаруй жилд Монголын төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй 20 гаруй хүн алба хашиж байжээ. Улс орны баялагийг хяналтдаа авах, бэр, хүргэн буулгах, хатад, ноёд болгох замаар том гүрнүүд ингэж колончилдог” хэмээн жиргэжээ. Гэтэл үүний хариуд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл “Хүнийг гадаад нөхөртэй болсных нь төлөө буруутгаж болохгүй. Насанд хүрсэн хүн хэнтэй суух нь чамд хамаагүй” хэмээн хариу жиргэсэн байна.
Ж.Батзандан гишүүний гадаад эхнэр, нөхрийн талаар баримтлаж буй үзэл санаа Ц.Оюунгэрэл сайдыг ихэд бухимдуулж байгаа бололтой.