Жюү жицү: Б.Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдлаа

“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр не-веза төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн мастерсийн дэлхийн хошой аварга, Азийн элсний наадмын 2 алтан медальт ОУХМ Баттөгсийн Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдаж тавдугаар байрт оров.

Монголын жюү жицүгийн хамгийн анхны хар бүст бүсгүй Б.Буяндэлгэр эх орныхоо дэвжээнд эхлээд Вьетнамын Хоан Ти Нат Куэ илүүрхэж удаах даваанд АНЭУ-ын Шамма Алкалбанид ялагдсан.

Дагахад ОХУ-ын Рената Якубова, Германы Наоми Сталлер, Швейцарийн Фиона Анаис Винталас нарыг дараалан ялж хүрэл медаийн төлөө дөнгөж сая Израилийн Месхи Росенфелд 0:5-аар ялагдлаа.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …