БНСУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх галт тэрэгний шинэ технологийг амжилттай хөгжүүлснээ зарлалаа.
Төр, хувийн хэвшлийн хамтарсан судалгаа, инженерчлэлд суурилсан уг галт тэрэг нь ашиглалтын үед цагт 370 км хурдтайгаар зорчих бол техникийн хувьд цагт 407 км хурдад хүрэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог аж.
Албаныхны мэдээлснээр уг хурдан галт тэрэгний үйлдвэрлэлийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2030 онд бодит нөхцөлд туршилтын тээврийг явуулж, аюулгүй ажиллагаа, техникийн шалгалт бүрэн хангагдсан тохиолдолд 2031 оноос зорчигч тээвэрт ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Ингэснээр Өмнөд Солонгосын аль ч бүс нутагт хоёр цагаас хэтрэхгүй хугацаанд хүрэх нөхцөл бүрдэж буйг тодотгов.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл