Хүндийг өргөлтийн тамирчид ААШТ-д оролцохоор Энэтхэгийг зорилоо

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод эхэллээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад дөрвөн тамирчин оролцохоор өчигдөр Энэтхэгийн зүг хүлгийн жолоо залав. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөх юм. Түүнчлэн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын II зэрэглэлийн шүүгч О.Баярцэцэг, Б.Гантулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч О.Одгэрэл нар багтлаа.

Монголын хүндийг өргөлтийн холбоо өнгөрсөн хоёрдугаар сард шигшээ багаа шинээр бүрдүүлсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй шигшээ баг анхны олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа нь энэ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн …