Мисс  М.Аззаяа Солонгос улсад болох “Miss world university -2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцоно

​Өнгөрөгч 9-р сард болсон Азийн улс орнуудын гоо бүсгүй шалгаруулах Miss Asia Awards-2026 олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцрж, тус тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгаран, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн мисс М.Аззаяа тун удахгүй 11 сарын 1-20 өдрүүдэд болох Дэлхий оюутан мисс шалгаруулахаар 86 улсын гоо бүсгүйчүүд оролцох “Miss world university -2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

​

Мисс М.Аззаяа нь энэ жил 19 настай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р дунд сургууль, Дотоодыг хамгаалахын Их сургуулийн харъяа Ахлах сургуулийг төгсөж, өдгөө БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуульд суралцаж байгаа, Олимпийн таэквондогийн Спортын мастер тамирчин, дуулах бүжиглэх авьяастай нэгэн аж.

​

М.Аззаяа бага наснаасаа бүжиг, спортоор хичээллэж удаа дараа цөөнгүй амжилт гаргаж байсны зэрэгцээ уран бичлэг сонирхон, Монгол үндэсний соёл уламжлалаа эрхэмлэж ирсэн спортлог, авъяаслаг, ухаалаг бүсгүй юм.

​

11 сард БНСУ-ын Сөүл хотод болох Дэлхийн оюутан мисс тэмцээн болох “Miss world university -2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мисс М.Аззаяад өндөр амжилт хүсье.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа

​“CATWALK STORM – 2026” хүүхэд, өсвөр насны супермодель шалгаруулах загварын шоу, тэмцээн 25 дахь жилдээ …