Хоёр өдрийн өмнө Хойд Солонгос улсын Их Удирдагч Ким Жонг Илийн таалал төгссөний 2 жилийн ой болж, тус улсын иргэд бүх нийтээрээ түүний дурсгалыг хүндэтгэн гашуудсан билээ. Гашуудал 14 хоног үргэлжлэх ёстой байсан ч энэ хугацааг 21 хоног болгон нэмсэн ба хүндэтгэлийн хуралд оролцсон Удирдагч Ким Жон Ын , хурлын ажиллагаа үргэлжилсэн 72 минутийн турш ихэд ууртай царай гарган суусан байна.
Тэгвэл залуу Удирдагч Ким Жон Ыний энэхүү ууртай нүүр царайнд түүний хөмсгөө засуулсан байдал ихээхэн нөлөөллөө гэж Солонгосын MBC , SBS телевизийн мэдээгээр мэдээллээ.
Тэрээр өмнө нь хэзээ ч хөмсгөө засуулж байгаагүй төдийгүй дээрх хурлаас 4 хоногийн өмнө иргэдтэйгээ уулзаж явахдаа хүртэл хөмсгөө засаж янзлаагүй байсан юм. Харин энэ удаа хөмсгөө нарийсган хоорондох зайг нь ихэсгэж , 2 захаас нь хасаж богиносгосон ба энэхүү нүүр царай нь залуу Удирдагч Ким Жон Ынийг их ууртай болгон харагдуулж байгаа ажээ.
Ард иргэддээ ууртай Удирдагч гэсэн имижийг өгөхөөр нүүр царайгаа хүртэл хувиргаж байгаа 29 настай энэхүү залуу англи, франц хэлтэй, дэлхийн өндөр соёлт орнуудад боловсрол эзэмшсэн нэгэн боловч өөрийн гэсэн дарангуйлагч мөрөөдлөөр Хойд Солонгосын 23 сая орчим иргэнийг удирдах гэж бүх талаараа хичээж байгааг харуулж байна гэжээ.
эх сурвалж: mglradio.com