- Хойд Солонгос нь таалал төгссөн эцэг, хүү Их Удирдагчиддаа зориулж олон тооны дууг зохиож байсан бөгөөд энэ удаа 3 дахь үе залгамжлагч , залуу Удирдагч Ким Жон Унд зориулсан “Түүнгүйгээр бид амьдарч чадахгүй” нэртэй дууг зохиожээ.
- Түүнийг магтан дуулсан дээрх дууны үгийг нотны хамт Нудунг Илбу сонины 1 дүгээр нүүрэн дээр хэвлэж , бүх нийтээрээ сурахыг үүрэг болгосон ажээ. Мөн Мөн Пёнгянг хотын олон гудамж талбайд Удирдагч Ким Жон Ыний удирдлаган доор , түүнтэй хамт эрх орныхоо төлөө тэмцэх жирийн хөдөлмөрчдийн өргөн жагсаалууд зохион байгуулагджээ. Цуглаан тус бүр дээр түүнд хандаж бичсэн захидлуудыг чанга дуугаар хамтдаа уншицгаан, Хойд Солонгос улсад халдсан хэнд ч , хэзээ ч цохилт үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
- mglradio.com
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …