БНСУ-ын Засгийн газар улс орондоо үүсээд буй үнийн өсөлттэй холбоотойгоор гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлжээ.
Тодруулбал, нэг удаагийн 90 болон түүнээс дээш хоногийн виз 40-60 ам.доллар, хоёр дахь удаа виз хүссэн бол 70 ам.доллар, олон удаагийнх бол 90 ам.доллар төлөх аж. Мөн байнга оршин суух “F-5” ангиллын визийн үйлчилгээний хураамж 200 мянган вонн, оршин суух үнэмлэхийн төлбөрийг 30 мянган вон болгож тус тус өөрчилжээ.
Сонирхуулахад, тус улс 1998 оноос хойш гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээний хураамжаа өөрчлөөгүй байсан аж.