Фүкүшимагаас тархсан цацраг идэвхт бодис Калифорнийн эрэгт хүрчээ

1560376_477443215697911_335232422_nлогоФүкүшимагаас алдагдсан цацраг идэвхт бодис Калифорнийн эрэгт хүр­чээ. Үүнийг Калифорнийн Хаф-Мун Бэй  хотын тойргийн засаг захиргаанаас баталж байна. Тэд цацрагийн хяналт шал­галт  явуулаад эргийн амралтын газ­руудад цацрагийн түвшин 500 хувиар нэмэгдсэнийг тогтоосон аж.

Бичлэг хийдэг сонирхогчид хэд хо­ногийн өмнө эргийн дагуу Гейгерийн тооцоо­луураар ямар заалт гарч байгаа тухай видео  бичлэг хийж, олонд цац­сан нь иргэдэд түгшүүр төрүүлсэн юм. “Half Moon Bay Review” сонинд бичсэнээр “Өнгөрсөн сард баруун эргээр далайн  одод тодорхойгүй шалтгаанаар алга  болж  буй  тухай мэдээлэл гарснаас хойш энэхүү бичлэгийг хийжээ” хэ­мээн бичсэн байна.

Түүнчлэн Фүкүшимагийн атомын цахилгаан станцын оператор компани болох “ТЕРСО” цацрагийн үзүүлэлтийг нуун дарагдуулж, худлаа мэдээлсэн тухай яриа ч гарчээ. Албан ёсны эх сурвалжийн тэмдэглэснээр цацрагийн түвшин байх ёстой хэмжээнээс 18 дахин ихэссэн гэнэ.

Гэвч олонх цөмийн шинжээч цезий-137 зэрэг цацраг идэвхт элементүүд аль хэдийнэ Номхон далайн хүнсний хэсэгт нэвтэрсэн бөгөөд Калифорнийн эрэгт хүрсэн гэдэгтэй санал нэгдэж байна. Тэгэхээр Номхон далайгаас барьж авсан загас, далайн бүтээгдэхүүний цацрагийн  түвшинг шалгах ёстой гэсэн үг.

Энэ асуудалтай холбогдуулан “Natural News” агентлаг “Consumer Wellness Center”-тэй хамтран бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх лабораторийн төсөл хэрэгжүүлж эхэлснээ зарлажээ. Тэд  хөнгөн  цагаан, зэс, хүнцэл, кад­мий, хар тугалга, уран, цезий зэрэг химийн  элементүүдийн  тухай мэдээлэл гаргаж эхэлсэн байна.

Ер нь Калифорнийн эрэгт хүрсэн цацраг идэвхт цезий-137 бол олонд та­нигдсан хэрнээ хамгийн аюултай эле­мент юм. Цөмийн аюул, дэлбэрэлтийн дараа хүнсний бүтээгдэхүүнд илэрсэн цезий-137 хагас задралын байдалтай 30 жил, хөрсөнд 200-300 жил байдаг. Цезий-137 нь хүн, ургамлын биед ка­лиг дуурайдаг болохоор кали хаана хэрэгтэй  байна, тэнд шингэдэг. Тэгэ­хээр таны бие махбодын эд, эс бүрт нэвчдэг гэсэн үг.

Цацраг идэвхт цезий-137-д шууд шинжилгээ  хийхэд  хэцүү. Яагаад гэ­вэл яг л барий шиг атомын масстай. Тиймээс  атомын  спектроскоп  ч   энэхүү хоёр  элементийг ялгаж чадахгүй. Гэх­­­дээ спектроскопыг лабораторийн ба­гажтай  холбосноор цацрагийн түв­шинг судлах боломжтой болжээ.

“Natural News” одоогоор Номхон далайн загаснуудын цезийн түвшинг судалж байна. Судалгааны үр дүнг “Labs.NaturalNews.com” сайтад гаргах юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …