Өвлийн олимпийг эсэргүүцсэн зэвсэгт халдлага ОХУ-д гарлаа

1Сар гаруйхны дараа болох гэж буй “Сочи 2014” өвлийн олимпийг эсэргүүцэн зэвсэгт халдлага үйлдсэн хэрэг ОХУ-д гарлаа.

Халдлага Дагестаны нутаг дэсгэрт Карланюрт хэмээх жижиг тосгонд болсон бөгөөд зэвсэгт бүлэглэлийн дөрвөн этгээд үйлдсэн байна. Гэмт этгээдүүд тосгоны нэгэн жижиг байшинд нуугдан гал нээж “Сочигийн өвлийн олимп”-ийг эсэргүүцэж, “Ардчиллаар халхлагдсан луйвар” хэмээн хашгирч байсан” гэнэ.

Сочи хотоос 550 км зайд орших уг тосгонд болсон халдлагын үеэр хамгаалалтын гурван ажилтан амь үрэгдэж, 10 гаруй энгийн иргэн шархдсан байна. Харин зэвсэгт этгээдүүд бүгд амиа алдсан гэнэ. Дагестаны цагдаагийнхан гэмт этгээдүүдийг лалын шашинтнууд хэмээн тодорхойлжээ.

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …