Тайландын Засгийн газар 60 хоног онц байдал зарлалаа

acc32c833e4e0f3foriginalТайландын Засгийн газар онц байдал зарлаж хэрэгжилтийг өчигдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд явуулахаар болсон байна.

Онц байдлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн тасралтгүй үргэлжилж байгаа бослогоос үүдэн зарласан бөгөөд засгийн газар энэхүү онц байдлаа жагсагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой хэмээн тайлбарлажээ.

Учир нь тус шийдвэрийг жагсагчид болон эсэргүүцлийг удирдагчид руу удаа дараа халдлага хийсний дараа гаргасан байна. Халдлага үйлдсэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм. Харин энэ этгээдийг эрх баригч талын зохион байгуулсан зүйлийг гүйцэтгэгч хэмээн сөрөг хүчин үзэж байгаа юм.

Тайландад засгийн газрын эсрэг жагсаал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд жагсагчид одоогийн засгийн газрыг огцрохыг шаардан, засаг захиргааны хэд хэдэн байрыг бүслэн авсан юм. Бангкок дахь үймээний улмаас есөн хүн амиа алдаж, 500 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Г.Энххишиг

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …