Герман улсад хакерууд 16-н мянган иргэдийн электрон шууданг эвджээ

gХБНГУ- д хакерууд  16 мянган иргэдийн электрон хаягыг эвдсэн хэрэг гаржээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Аюулгүй байдлын холбоо иргэдийг хакеруудаас хамгаалах  шинэ сайт нээсэн байна.

Энэ тухай тус улсын  Аюулгүй байдлын холбооноос мэдээлсэн байна. Гэмт хэрэгтнүүд аюултай програм зохиож ,  хувь хүмүүсийн компютерт вирус тарааж эвдлэн иймэрхүү байдлаар хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлжээ. Мэрэгжилтэн Дирк Раймерс хэлэхдээ ” Ер нь хүмүүс олон сайт дээр хаяг нээхдээ нууц үгээ аль болох өөр өөр байхаар зохиож хийвэл хакерүүд эвдэхэд хэцүү байх болно гэж зөвөлгөө өгсөн байна. Мөн хакеруудын халдлагад өртсөн иргэдийг өөрийн хэрэглэж буй цахим хаягын нууц үгийг байн байн солиж байхийг мэргэжилтнүүд зөвөллөө. Герман улсын Аюулгүй байдлын холбоо иргэдийг хакеруудаас хамгаалсан шинэ сайт нээсэн гэнэ. Энэхүү сайт руу хэрэглэгчид өөрийн хэрэглэдэг электрон хаягаараа орж  тухайн хүний мэдээлийг хакерууд хулгайлсан эсэхийг шалгаж мэдэх боломжтой юм байна.

Г.Энххишиг

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …