Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн авга ах, солонгосын нам төрийн хамгийн нөлөө бүхий хүн байсан Чан Сон Тхэкийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31–ний өдөр цаазлаад байсан бол түүний гэр бүлийн бүхий л гишүүдийг цаазаар авсан талаар мэдээллээ.
Цаазлагдсан гэр бүлд Чан Сон Тхэкийн эгч Чан Ге Суныг Куба улсад Элчин сайд байсан нөхөртэй нь, мөн Тхэкийн Малайзад Элчин сайдаар ажиллаж байсан хүү Чан Ен Чхолийг 20 настай хоёр хүүтэй нь хамт цаазалсан хэмээн албаныхан баталж байгаа юм. Тэднийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эргүүлэн татаж авчир гэнэ. Харин Чан Сон Тхэкийн хоёр дүү нь үүнээс өмнө өвчнөөр нас барсан гэнэ. Йонхап агентлаг тэднийг умардын ял гүйцэтгэгчид гэрийнх нь үүдэнд, тэр бүү хэл хөршүүдийнх нь нүдэн дээр буусан хөнөөсөн талаар онцолсон юм. Харин БНАСАУ-ын удирдагчийн авгын шууд цусан төрлийн биш эмэгтэйчүүдийг Умард Солонгосын зах бүс нутаг дахь хөдөлмөрийн лагерь луу илгээжээ.