ОХУ бараа бүтээгдэхүүндээ “Чанарын тэмдэг”-ийг дахин хэрэглэхээр болжээ. Үйлдвэр худалдааны яамнаас зарласан уралдаанд хуучин ЗХУ-ын үеийнх шиг таван өнцөгт дотор “К” үсэг байх загвар түрүүлжээ. “Чанарын тэмдэг” бүхий бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах аж. Үйлдвэр худалдааны сайд Д.Мантуров “Энэ тэмдэг нь бүтээгдэхүүний стандартыг өөрчилнө гэсэн үг биш.
Харин бүтээгдэхүүнийг чанартай гэдгийг баглаа боодол дээр харуулах юм” хэмээн хэлжээ. Сайдын үзэж байгаагаар уг тэмдгийг тавих нь үйлдвэрлэгчдийн дунд өрсөлдөөн бий болгох учраас бүтээгдэхүүний чанарыг сайжруулах сайн нөлөөтэй гэнэ.