Хятадын нөлөө Ази Номхон далайн бүсэд нэмэгдсээр

 АНУ-ын Төрийн нарийн бич­­гийн дарга Жон Керри Ази Номхон далайн бүсийн тогтвортой байдал нь АСЕАН-ы орнуудын боловс­руулах далай тэнгисийн хуулиас шууд шалтгаалахыг хэлсэн байна. Жон Керри Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж байгаа бөгөөд Индонезийн нийс­лэлд очихдоо энэ талаар мэдэгдлээ. Тэрбээр “Хятад улс тус бүс нут­гийн тэнгис, далайд хяналтаа тогтоох гэж оролдож байгаад АНУ зовниж байна.

Жишээ нь өнгөр­сөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Хятадын тэнгист агаа­раас эсэргүүцэн хамгаалах бүс байгуулс­наа зарласан” гэжээ. Хамгийн гол нь энэхүү бүсэд Япон, Хятадын хоо­ронд маргаантай байдаг Сенкаку арлууд багтаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …