Тамхийг лавлах хуудсаар худалдая гэв

 images (1)ОХУ-ын Либерал ард­чилсан намын лидер В.Жи­риновский тамхичинд лавлах хуудас өгч, уг хуудсаар тамхи худалдаж байх санал тавьсан байна. Тэрбээр залуучуудыг тамхи татахыг багасгах талаар хууль тогтоогчдын хийсэн хэлэлцүүлгийн үед дээрх саналыг хэлжээ. Уг хуудас нь тамхинаас хамаа­ралтай болсон өвчтөнд там­хи худалдах байдлаар там­­хины худалдааг бууруу­лахад чиглэгдэх гэнэ. Түү­ний саналаар албан байгуул­лагууд шинээр ажилд орох гэж байгаа иргэдээс тамхи татдаг эсэхийг асууж байх бөгөөд хэрвээ тамхичин бол ажилд авахаа хойшлуулах хэрэгтэй аж. В.Жириновский ОХУ-д тамхидалттай тэмцэх тэмцэл дөнгөж эхэлж байгааг сануулсан бөгөөд там­хи татахыг харуулсан кино телевизээр гаргахгүй байх хэрэгтэй гэжээ. Харин там­хины хор хөнөөлийг хөнд­сөн эрүүл мэндийн нэвт­рүүлгүүд гаргах нь чухал гэдгийг хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …