ОХУ-ыг “Их найм”-аас хасахыг уриалжээ

download (2)АНУ-ын Конг­рес­сын төлөө­лөгчдийн тан­химын гишүүд Ук­райны эсрэг арга хэмжээ авч байгаа учир ОХУ-ыг “Их найм”-аас хасахыг Ца­гаан ордонд уриал­сан аж. Түүнээс гадна ОХУ-д эдийн засгийн болон визийн хориг арга хэмжээ авах санал тавьжээ.

Конгрессийн ги­шүүд  уг асуудлаар са­­­нал хураасан бөгөөд 402 гишүүн  дэмжиж, долоо нь татгалзсан байна. Цагаан ордон Европын Холбооны  ор­нуудын адил ОХУ-ын өндөр албан ту­шаалт­нуудад виз, сан­хүү, худалдааны хо­­риг тавих хэрэгтэй гэнэ.

Түүнчлэн Крым зэрэг Украйны бүс нут­гуудыг дэмжсэн шийд­вэр гаргах та­лаар  хууль  тог­тоог­чид ярилцжээ. Эрчим хүч­ний талаар ОХУ-аас хамаарахыг багас­гахын тулд Украйнд  эдийн засгийн тус­ламж үзүүлэн дэмжих хэрэгтэйг онцолсон аж.

Харин Украйны Ерөнхийлөгч В.Януко­вич  “Вашингтонд   “дээ­рэмч­дийг” мөн­гөөр тэтгэх эрх байх­гүй” гэж хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …