1977онд Япон улсын иргэн тухайн үедээ 13 настай байсан Юкута Мекуми хэмээх охиныг Хойд Солонгосын нууц албаныхан хулгайлан далайгаар дамжуулан эх орондоо аваачсан байна.
Хулгайлагдсан охин Юкута Мекуми нь1986 онд Өмнөд Солонгосоос мөн л хулгайлагдан очсон Солонгос иргэн Ким Ёнг Намтай гэр бүл болж Ким Хе Кёнг хэмээх охинтой болсон ажээ. Гэвч тэрээр 1994 онд амиа хорлон нас барсан гэж Хойд Солонгосын тал мэдэгдэж түүний ганц охин ,энэ жил 27 настай Ким Хе Кёнг охиныг Япон өвөө ,эээ нартай нь уулзахыг зөвшөөрсөн байна.
Уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болсон тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн мэдээлэлж, Японы Ерөнхий сайд Аве Шинчүгийн Хойд Солонгосын талтай хийж байсан уулзалтын үр дүн эхнээсээ гарч байна хэмээн бичиж байгаа юм байна.
Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM