- Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Ун, тэргүүн хатагтай Ли Сол Жү болон Ким Жон Уний төрсөн дүү Ким Ёо Жин нар өчигдөр орой Пёнгянг хот дах 4 сарын 25-ны Соёлын ордонд, тус улсын нэрийн хуудас болсон охидын Мурангбунг хамтлагийн тоглолтыг үзжээ.
Хойд Солонгос улсын Хөдөлмөрийн намын нүүр царай болсон уг хамтлагт тэргүүн хатагтай Ли Сол Жү гоцлол дуучнаар ажиллаж байсан удаатай бөгөөд энэ өдөр тус хамтлагийнхан сүүлийн 5 сарын дараах анхныхаа тоглолтыг хийсэн байна. Тоглолтын үеэр Удирдагч Ким Жон Ынд зориулсан “Түүнгүйгээр бид амьдарч чадахгүй”, “Бид таниас өөр хэнийг ч мэдэхгүй ” гэх мэт нэртэй 4 дууг дуулсан ажээ.
Мурангбунг хамтлагийн тоглолт ирэх 4 сарын 1 хүртэл үргэлжилж Пёнянг хотын оршин суугчдад урлагийн тоглолтоо үзүүлнэ гэжээ.
- эх сурвалж: mglradio.com