Шингэн нүд хүрээлэгч /контур/-ийг зөв хэрэглэх нь:
1. Шингэн контур хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. Үүний дараагаар контур зурахын өмнө багсны будгаа тохируулна. Мөн зовхиндоо тень эсвэл, хуурай пудр түрхэж контурын тогтцыг сайжруулах хэрэгтэй.
2. Аль болох сормуусны угтай ойрхон нарийн зураас тат. Ингэхдээ нүдний дотоод буланд эхлэх хэрэгтэй.
3. Контур тавихдаа олон дахин таслалгүй нэг үргэлжилсэн шугамаар зурж нүдний төгсгөл хүргэ. Хэрэв зурсан контур чинь хэт нарийн санагдаад байвал эхний шугамынхаа яг дээгүүр дахин контур зурж арай өргөн болгоод үз.
4. Контураа хаттал нь нүдээ нээх хэрэггүй бөгөөд богино нүдтэй бол контураа бага зэрэг нүднээсээ илүү гаргаж буд.
5. Эцэст нь илүү гарсан хэсгүүдийг хөвөнтэй модоор хөнгөн дарж арчиж цэвэрлэ.
Нүд хүрээлэгч хэрэглэхдээ гаргаж болохгүй алдаанууд:
1. Нүд хүрээлэгчээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
2. Хэт жижиг болон, ойр зайта нүдтэй бол нүдэндээ зузаан контур тавих нь тохиромгүй.
3. Контураа тавихын өмнө сормуусаа будаж болохгүй. Энэ нь сормуусны будаг барьцалдаж, бөөгнөрхөөс сэргийлж буй хэрэг юм.