Ерөнхий сайдын суудлаасаа бууснаасаа хойш АНУ-д амьдардаг болсон С.Баярын тансаглал ил болсоор байна.
Тодруулбал тэр АНУ-д 3 853 000 ам.долларын буюу монгол мөнгөөр 7 тэрбум орчмын үнэтэй хаустай болох нь дэлгэгдлээ. Түүний энэ тансаг харш Вашингтонд байрладаг аж.
Урьд нь С.Баяр Нью Йорк дахь хамгийн үнэтэй элит дүүрэг болох Манхатанд 895,000 долларын үнэтэй байрыг 2007 онд худалдаж авсан талаарх мэдээлэл гарч байсан юм. Энэхүү үнэтэй байраа сарын 4950 ам.доллараар бусдад түрээслүүлж байгаад энэ оны нэгдүгээр сараас худалдахаар болсон аж.
Ингэхдээ уг тансаг байраа 1 195 000 ам,доллараар үнэлсэн гэдэг.
Мөн С.Баярын АНУ-д ашигладаг гар утасны дугаарыг ч дэлгэжээ.
эх сурвалж: www.mnews.mn