Эрлийн ажлыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хайна

онгоц(8)Сураггүй болсон онгоцны ээлжит өдрийн эрлийн ажилд дэвшилтэт технологиор тоноглогдсон 20 гаруй усан онгоц, нисэх онгоц оролцуулахаар болсон бөгөөд цаг агаарын байдал таатай байгаа тул эрэл амжилттай болно хэмээн найдаж буйгаа Австралийн зүгээс мэдээлжээ.

Энэ өдрийн эрлийг Энэтхэгийн далайн нэлээд алслагдмал хэсэгт ойролцоогоор 217 мянган ам км талбайд явуулах юм байна. Их Британийн шумбагч онгоц болон АНУ-ын загварчилсан хар хайрцаг илрүүлэгч технологиор тоноглогдсон Австралийн Ocean Shield усан онгоц ажиллагаанд голлох үүрэгт гүйцэтгэнэ хэмээн Австралийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ онгоцны хэсгийг илрүүлж байгаа байршлыг нь баримжаалах хүртэл хар хайрцаг илрүүлэгч тийм ч их үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж.

ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …