Цэрэнтэй өрсөлдсөн Мойн Хан захидал ирүүлжээ

Цэнхэр үст Цэрэн Хойд туйлд болох нохойтой чарганы уралдаанд оролцох онлайн санал асуулгаар Пакистаны иргэн Мойн Хан гэгчтэй өрсөлдөж ялалт байгуулсан билээ. Түүнийг монголчууд дуу нэгтэй дэмжиж, секунд тутамд онлайнаар санал өгснөөр ялалтад хүргэж чадсан юм.

Харин түүний өрсөлдөгч Мойн Хаан монголчуудад хандан ийм захидал ирүүлжээ.

2014 он 12 сарын 13-ны өглөөний 4:00 цаг

“[Голомт Эрхэм] Амарлин, Монголчуудтай өрсөлдөхөд үнэхээр мундаг байлаа, та нар бол жинхэнэ дайчид юм байна, та бүгд биднээс хүчтэй гэдгээ дахин нотоллоо…Миний Фэйсбүкийн хуудсан дээр мэр сэр сөрөг мэдээлэл тавигдсан байсанд өршөөгөөрэй. Би тэдний өмнөөс ичиж байна, гэхдээ уулын мод урттай богинотой гэдгийг та нар юу эс андах вэ.

Та бүгд намайг ойлгож, уучилна гэдэгт найдаж байна…та бүгдтэй очиж уулзах мөчийг тэсэж ядан хүлээж байна.

Мөн төд удалгүй доорх захидлыг ахин нэмж бичжээ.

Тэрээр “Намайг Цэрэнд хайртай гэж хэлээрэй. Түүнтэй би Монголд эсвэл Пакистанд уулзахыг хүлээж байна гэж дамжуулаарай”  гэсэн байна.

Moin Khan – A Different Agenda

Golomt it was great fighting with you guys,, you guys are true warriors and you proved to be stronger once again.. i salute all of you.. Im sorry for some of the negative messages on my page. i feel ashamed but you know every chain has weak links

I hope you understand and except my apology.. can’t wait to come see you guys real soon.

…Tell her i love her[Tseren] and can’t wait to see her either in Mongolia or in Pakistan “

П.Жаргал

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …