Кафед барьцаалагдсан иргэдээс 5 хүн зугтаж чаджээ

24s8c3s4tovop460gbl2g64mlgСидней хотын бизнес дүүргүүдийн нэг болох Мартин плэйст байрлах “Lindt” кафед үл таних этгээдүүд олон тооны хүн барьцаалсан тухай бид мэдээлсэн билээ. Энэхүү хэрэг явдлаас хойш зургаан цаг өнгөрч байгаа юм. Тэгвэл саяхан барьцаалагдсан иргэдээс тав нь зугтаж ирсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ.

“New South Wales”-ийн цагдаагийн дэд комиссар Кэтрин Бёрн “Бид бүхэн барьцаалагч этгээдүүдийн талаар илүү их мэдээлэл олж авахын зэрэгцээ тэдэнтэй холбоо тогтоох болно. Энгийн иргэд хохирол хүлээх ёсгүй” гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар барилга дотор 30 үйлчлүүлэгч, кафены 10 ажилтан байгаа гэсэн таамаглал байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Ирак, Сирийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Исламын улсын зэвсэгт дайчдын эсрэг кампанит ажил зарлаж, босогчдын байрлалд агаараас цохилт өгч эхэлсэн юм. Одоогийн байдлаар дээрх улсуудад Австралийн 600 гаруй цэргийн зөвлөх үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Үүнээс үүдэн Австраличуудын дунд ямар нэгэн гэмт халдлага гарах вий гэсэн түгшүүр бий болжээ. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Австрали иргэдийн дунд 2003 оноос хойш анх удаа халдлага гарах вий гэсэн түгшүүр бараг хоёр дахин нэмэгдсэн гэж гарчээ.

 

Б.Саруул

www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …