Тайландын хунтайж гурав дахь эхнэрээсээ салжээ

3qrsfc2v0at4b0586vefc69htjТайландын угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорн өөрийн гурав дахь эхнэр Срирасмигаас салж буйгаа албан ёсоор зарлажээ. Дэлхийн хэвлэлүүд Тайландын гүнжийн үлгэр гунигтайгаар төгслөө хэмээн бичиж эхэлсэн байна.

Срирасми арав гаруй жилийн өмнө Тайландын цорын ганц хаан ширээ залгамжлагч хунтайжийн эхнэр болж байсан билээ. Харин тэрээр нөхрөөсөө салснаар хааны гэр бүлийн цол хэргэмээ албан ёсоор хураалгах юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Срирасмигийн ойрын хамаатнууд хэдэн долоо хоногийн өмнө авлигын хэрэгт буруутгагдан баривчлагдсан нь түүний салалтын гол шалтгаан болсон гэжээ. Түүний авга ах Төв мөрдөн байцаах товчооны дарга асан Понгпат Чаяапан авлига авсан, газрыг тосыг хууль бусаар хил давуулахыг оролдсон гэсэн хэрэгт татагдсан байна. Түүнчлэн Срирасмигийн гурван ах болон эгч нь хаант улсын нэр хүндийг гутаан доромжилсон хэрэгт буруутгагджээ. Иймээс хунтайж Вачиралонгкорн өөрийн эхнэрийг хааны гэр бүлийн нэрсийн жагсаалтаас хасч өгөхийг Засгийн газраас хүсчээ.

Хааны ордноос гаргасан мэдэгдэлд, Срирасмиг төрөлх хот руу буцаах төдийгүй салалтын нөхөн төлбөр болгож 200 сая бат буюу 6 сая ам.доллар олгохоор болсон гэжээ. Харин тэдний дундаас төрсөн есөн настай ханхүү  Дипанкорн Расмичотиг хантайж өөр дээрээ авахаар болсон гэнэ.

Б.Саруул

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …