Австралийн Сидней хотын нэгэн кафенд үйлчлүүлж байсан иргэдийг гэмт этгээд 16 цагийн хугацаанд барьцаалсан юм. Барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр хоёр иргэн амиа алдаж, дөрвөн иргэн шархтсан билээ. Дээрх хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралийн Засгийн газар болон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Үзэсгэлэнт Сидней хот уй гашууд автлаа. Эмгэнэлээ хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Обама миний бие ямар ч үед Австрали улсад туслалцаа, дэмжлэг үзүүлэх болно” гэсэн байна. Мөн Обамагаас гадна тэргүүн хатагтай Мишель Обама твиттертээ “Эмгэнэл илэрхийлье,Сидней” гэж жиргэжээ.
Ирэх долоо хоногт Сидней хотод Байгаль орчны өөрчлөлтийн асуудлаар форум уулзалт зохион байгуулагдах ёстой ч дээрх халдлагаас болж цуцлагджээ. Гэмт этгээд иргэдийг барьцаалсны дараа Сидней хотын дарга Мики Байрд онц байдал зарласан юм. Тэрбээр энэ долоо хоногийг дуустал онц байдлаа цуцлахгүй гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: www.shuud.mn