Орост рублийн ханшийн уналт рекорд тогтоолоо

32_108dc80d074557c2be4ff149c089eff829b725d0Оросын Төв банк рублийн ханшаа 10.5-17 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ч, Мягмар гаригийн арилжаагаар рублийн үнэ чөлөөт уналт үзүүлж, рекорд тогтоосон байна. Ханшийн өсөлт нь валютыг чангарахад хүргэсэн гэж ажиглагчид үзжээ.

    Мягмар гаригийн өглөө гэхэд доллар 58 рубль байсан ч, үдээс хойших байдлаар 77 рубльд хүрсэн байна. Энэ оны байдлаар, газрын тос үнэ буурч, Барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авч эхэлснээр долларын эсрэг рублийн ханш 50 хувиар унасан билээ. Дээрх хүчин зүйлсийн аль алин нь эдийн засаг тогтворгүйжихэд хүргэсэн гэдгийг ажиглагчид үзэж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт Орос улс рублийн ханшаа 9.5-10.5 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь багахан нөлөө үзүүлсэн алхам болсон гэж ажиглагчид дүгнэжээ. Украйн дахь салан тусгаарлалтыг дэмжсэнийх нь төлөө тус улсын эсрэг АНУ дахин шинэ хориг арга хэмжээ авахаар ярилцаж эхэлсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …