Исламын хэт даврагч “Талибан” бүлэглэлийн террористууд Пакистаны Пешавар хот дахь хүүхдийн сургууль руу халдлага үйлдэж доод тал нь 132 гаруй хүний аминд хүрсэн байна. Харамсалтай нь тэдний 80 орчим хувь нь тус сургуулийн сурагч хүүхдүүд байжээ.
Тус сургуулийг Пакистаны цэргийн хүчин бүслээд байгаа юм байна. Гэвч тэднээс өмнө гэмт этгээдүүд зугтаж амжсан байна. Энэ сургууль нь Пакистаны армийн тусгай сургууль бөгөөд Саяхан Нобелийн шагнал хүртсэн Малала охины сургууль гэнэ.