Хэт даврагчид сонгууль явуулна

22.-600x414Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ирэх оны эхээр сонгууль явуулахаар болжээ. Сонгуульд оролцсон иргэдийг “Халифын вант улс”-ын иргэнээр бүртгэж, Иракийн иргэншлээс нь гаргахаар төлөвлөсөн байна. Тус бүлэглэл эзэлсэн газар нутгийнхаа оршин суугчдыг алах эсвэл худалддаг юм. Өнгөрсөн амралтын өдөр хэт даврагчид хуралдаж, тусгаар улс болохын тулд “Халифын вант улс” иргэнтэй байх ёстой гэж үзжээ. Өөрийн хүсэлтээр тус улсын иргэн болж Иракийн иргэншилээс татгалзсан хүмүүст тэтгэмж өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Иракийн Засгийн газрын хэвлэлийн албанаас “Хэт даврагчдын явуулах гэж буй сонгуульд хэдэн хүн оролцох, хаана зохион байгуулагдах нь нууц хэвээр байгаа” гэж мэдээлжээ. Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум хэт даврагчдын явуулахаар төлөвлөж буй сонгуулийг хууль бус хэмээгээд эцсээ хүртэл эх орондоо үнэнч байхыг ард түмэндээ уриалжээ.

НҮБ  тус бүлэглэлийг 100 мянгаас их дайчинтай гэж мэдээлсэн. Өнгөрсөн есдүгээр сард тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади өөрийн хүсэлтээр хэт даврагч болсон хүмүүсийг алтан зоосоор урамшуулахаар болсон гэдгээ мэдэгдэж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …