Өнөөдөр Австралийн зүйн хойд хэсэгт байрлах Квинсленд мужийн Кэрнс хотын нэгэн байшинд хэрцгийгээр алагдсан байдалтай байсан найман хүүхэд олджээ.
АP агентлагийн мэдээлж буйгаар амиа алдсан хүүхдүүд 18 сараас 15 настай бөгөөд тэднийг хутгалуулж амиа алдсан байна гэж дамжууллаа.
Түүнчлэн хэргийн газар хутганы шарх авсан 30 орчим насны эмэгтэй байсан бөгөөд түүнийг даруй эмнэлэгт хүргэжээ.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар эмэгтэй болон амиа алдсан хүүхдүүд ямар харилцаатай нь одоогоор тодорхойгүй байна гэсэн юм.
Сануулахад өнгөрсөн долоо хоногт Австралийн Сидней хотын төвд байрлах кафе рүү алан хядагчид дайрч, 30 гаруй хүнийг барьцаалсан хэрэг гарсан билээ.
Сиднейн кафед болсон хэргийн дараа Австралийг айдаст автуулсан юм.
Эх сурвалж: AP
Эх сурвалж: www.gogo.mn