Өнгөрөгч долоо хоногт Пешавар мужийн сургуульд 132 хүүхэд, 9 багшийн амь насыг хөнөөсөн Талибанчуудын халдлагын дараа, Пакистан дахь Христос шашинтнууд үймээн дэгдээж болзошгүй байгаа тухай тус улсын Сайд анхааруулга гаргасан байна. Пакистаны Дотоод хэргийн сайд Чаудхри Нисар Али Хан нь цаашид халдлага үймээн үргэлжилж болзошгүй байгааг анхааруулжээ. “Бид дахин маш зэрлэг, хүнлэг бус аймшигт халдлагад зэвсэгт бүлэглэлийнхэн бэлтгэж байгаа тухай тагнуулын мэдээлэл хүлээн авсан. Бидний хийх ёстой хамгийн эхний зүйл бол анхааруулга юм” хэмээн Дотоод хэргийн сайд Исламад хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Пешаварын сургуульд болсон аймшигт халдлагын дараа Пакистан улс зургаан хүний цаазын ялыг гүйцэтгэжээ. Мөн ойрын үед терроризмийн хэрэгт буруутгагдаад байгаа 500 гаруй хоригдлын ялын дээд хэмжээг нь гүйцэтгэх аж. Ноён Хан нь сургуулийн халдлагатай холбоотой хэд хэдэн хүнийг баривчилсан хэмээн мэдэгдсэн ч, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.