Малайзын сураггүй алга болсон онгоцны талаар шинэ сенсааци дэгдлээ

2165,Энэ оны гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпур – Бээжин чиглэлд нислэг үйлдэж явсан “Мalaysia Airlines” компанийн МН370 рейсийн Боинг 777-200 онгоц сураггүй алга болоод бараг жилийн нүүр үзэх гэж байгаа билээ. Тэгвэл, Францын Proteus Airlines  нисэх компанийн удирдагч асан Марк Дюгэн уг онгоцыг америкийн цэргийнхэн сөнөөсөн тухай шинэ хувилбар дэвшүүлсэн талаараа The Independent-д нийтлүүлсэн байна.

Дюгэн хувийн мөрдлөг явуулсан бөгөөд уг онгоц АНУ-ын цэргийн бааз байрладаг Диего-Гарси арлаас холгүйхэн, өмнөд Индостанаас 1600 км, Мальдиваас өмнө зүгт 500 км зайд Энэтхэгийн далайд унасан гэжээ. Энэ бүс нутаг нь албан ёсны эрэл хайгуул явагдсан газраас нэлээн хол юм байна. Орчин үеийн өндөр технологи хөгжсөн эрин зуунд 63 метрийн урттай том объектыг сураггүй алдана гэдэг байж боломгүй зүйл гэж тэр үзэж байна. Онгоцыг “ул мөргүйгээр алдах” явдал зөвхөн зорилготойгоор хийгдсэн үйлдэл байж болох юм.  Түүний баталж буйгаар, тэр шөнө загасчилж явсан хэд хэдэн загасчид уг үйл явдлын гэрч болж байгаа аж.

Дюгэний үзэж буйгаар, уг онгоцыг арал руу ойртоод ирэнгүүт америкийн цэргийнхэн сөнөөсөн бөгөөд тэд онгоцыг террористууд барьцаалаад, 2001 оны 9-р сарын 11-ний үйл явдал шиг цэргийн бааз руу дайрах нь гэж андууран сөнөөсөн байх магадлалтай юм байна. Харин дараа нь өөрсдийн алдаагаа мэдэнгүүт цэргийнхэн өөрсдөө, эсвэл Пентагоны дэмжлэгтэйгээр ул мөрөө балласан гэж дүгнэж байгаа аж.

Д.Мигаа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …