Иракт 50 сая еврогийн тусламж үзүүлэв

20140313_eu_iraqЕвропын холбооны удирдлагууд Иракийн Засгийн газарт мөнгө болон эд материалын тусламж үзүүлэхээр боллоо. Тус холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дарга Федерика Могхерини Иракт айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абадитай уулзаж, туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Федерика “Иракт эрхээ тогтоохыг санаархаж, санаатайгаар хүчирхийлэл үйлдэж буй хэт даврагчдын үйлдлийг дахин тэвчиж чадахгүй. Тиймээс Иракийн Засгийн газарт Европын холбоо туслалцаа үзүүлэх, гэмгүй ард түмэнд авралын гараа сунгахаар боллоо.  “Халифын вант улс”-ын эхлүүлсэн дайныг эрх мэдлийн төлөөх шашны дайн гэж тодорхойлж буй. Тэдний эхлүүлсэн дайн энэ жилдээ дуусахгүй. Дараа жил хүртэл үргэлжилж болзошгүй. Хамгийн гол нь олон улс хүчээ нэгтгэх учиртай” гэж хэлжээ.

Европын холбоо тус улсын Батлан хамгаалах яаманд зэвсэг худалдан авахад нь зориулж 50 сая еврог хандивлажээ. Энэ онд тус холбоо Иракт нийтдээ 150 сая еврогийн тусламж үзүүлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …