Алла Пугачёва шагнууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зул сарын баяраар урлагт оруулсан гавьяаг нь үнэлэн дуучин Алла Пугачёваг “Эх орны төлөө V” одонгоор шагнасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2005, 2009, онуудад “Эх орны төлөө II, III” одонгоор шагнуулж байжээ. Алла Пугачёва шагналаа гардан авсны дараа Ерөнхийлөгч болон ард түмэндээ талархалаа илэрхийлээд “Үнэнийг хэлэхэд, би урлагт ямар ч гавьяа байгуулаагүй. Би зөвхөн хоббигоороо амьдарч байна. Хобби минь хүн бүхэнд таалагдсанд баяртай байна. Миний дууг сонсож, намайг хайрладаг Оросын ард түмэнд баярлалаа” гэж хэлжээ.

“Эх төлөө” одонгоор дуучнаас гадна Үндэсний театрын удирдаач, жүжигчин Александр Ширвиндт, жүжигчин Леонид Бронейвой, хөгжмийн зохиолч Игорь Крутой, Александр Пахмутово, удирдаач Владимир Спиваков нар шагнуулжээ. Ерөнхийлөгч шагналаа гардуулж дууссаны дараа “Миний хүндэлдэг хайрладаг бүх хүн нэг дор цугларчээ. Ямар гайхалтай юм бэ. Оросын урлагийг дэлхийд өрсөлдөхүйц болгоход биечлэн оролцсон та бүхэндээ баярлалаа” гэж хэлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …